0Их Британийн эзэн хааны нийгэмлэг гадаадын 8 шинэ гишүүн элсүүлснээ зарлав. Тэдний дунд Оросын шинжлэх ухаан академийн академич, одон орны физикч Рашид Сюняев байна. Тэрээр багш Яков Зельдовичтэй хамтран сансрын бүтцийн тухай хожмоо батлагдсан хэд хэдэн таамаг дэвшүүлсэн юм. Академич “хар нүх” болон галактикийг судлахад жинтэй хувь нэмэр оруулсан билээ.