Сөрөг хүчний эвслийг тэргүүлж байгаа Японы Ардчилсан нам өнөөдөр тэргүүнээ дахин сонголоо. “Япон-Оросын” нийгэмлэгийн тэргүүн, намын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Хатояма тус намын тэргүүн болов. Авилгын шуугианы улмаас даваа гаригт огцорсон Итиро Озавын оронд тэр эвслийн тэргүүн болжээ. Юкио Хатояма орос-японы харилцааг сайжруулахын төлөө байдаг нэгэн. Итиро Хатоямагийн өвөө 1950-аад оны дундуур ерөнхий сайд байхдаа Токио, Москвагийн хоронд дипломат харилцаа тогтооход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Эрх баригч засгийн газрын нэр хүнд унаж байгаа энэ үед Юкио Хатояма ардчилсан намынхан 9-р сард болох парламентын доод танхимын сонгуульд ялбал засгийн газрыг тэргүүлэх бодит боломж бүрдэнэ.