0Байконур сансрын буудалд олон улсын сансрын станцад ажиллах 20 дахь багийн гишүүд бэлтгэлээ базааж эхэллээ. Оросын сансрын нисэгч Роман Романенко, канадын сансрын нисэгч Роберт Тирск, Европын сансрын агентлагийн нисэгч, бельги гаралтай Франк де Винн, орлох сансрын нисэгчид нислэгийн өмсгөлөө тааруулж, харилцаа холбооны хэрэгсэлтэй ажиллаж, “Союз” оросын хөлөг амилж байна. Сансрын хөлгийг 5-р сарын 27-нд хөөргөнө. Эртний грекийн домогт гардаг Икар хөвгүүн одот тэнгэрт олон улсын сансрын станцыг гараараа зааж байгаа зураг хөлгийн бэлэг тэмдэг болжээ. Энэ зургийг 15 настай Юра Менкевичийн зурсан байна. Сансрын станцад багийн шинэ гишүүд хүрэлцэн ирснээр одоо ажиллаж байгаа гурван хүний оронд 6 сансрын нисэгч бүхий өргөн бүрэлдэхүүн анх удаа ажиллах юм. Ингэснээр олон улсын сансрын станцын ажилын бүтээмж дээшилнэ.