Тажикистанд Орос улсын оролцоотой барьсан ГЭС-1 Сангтудинскийн усан цахилгаан станцын дөрөв дэх агрегат цахилгаан эрчим хүч боловсруулж эхэллээ. Орос, Тажикистаны удирдагчид энэ цахилгаан станцыг ТУХН-ийн орон зайд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын хамтарсан томоохон төсөл хэмээн нэрлэсэн юм. Оросын 75 хувийн капитал бүхий усан цахилгаан станцыг 2005 оны 4-р сард барьсан бөгөөд өнгөрсөн оны 1-р сард ашиглалтад өгчээ. 670 мегаватын хүчин чадалтай усан цахилгаан станцыг 8-р сард ашиглалтад өгнө.