Москва хотноо “Шөнө музейд” арга хэмжээ гурав дахь удаа болж байна. Өнөөдөр нийслэлийн 150 гаруй музей, галарей, үзэсгэлэнгийн танхим шөнө дунд хүртэл үзэгчдийг үнэ төлбөргүй оруулна. Ихэнх музей галарей соёлын ер бусын хөтөлбөр бэлджээ. Тухайлбал хөгжим, театрчилсан тоглолт, аялал, уран зохиолын уншлага, сүүл холбоогүй шүлэг унших уралдаан, түүхэн үйл явдлыг харуулсан хувцасны үзүүлбэр зэрэг юм. Дорно дахины ард түмний урлагийн музейн үүдэнд энэтхэг бүжиг, үндэстний цөөнхийн хөгжмийн концерт болж, дорно дахины зах ажиллана. Сансрын нисэгчдийн музейд ирсэн хүмүүс зөвлөлтийн “Буран” шаттл хөлөгт сууж, сансрын зохиомол нислэг бүрдүүлнэ. Дарвины музейн хананд байгалийн гоо үзэсгэлэнг бодит юм шиг харуулсан зураг өлгөжээ. “Винзавод” музейн танхимд бөмбөрийн дуу, торгон дээр зурж сурах боломжтой. Шөнө Москва хотын хамгийн нэртэй музейн уран барилгыг холбосон маршрутаар автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. “Шөнө музейд” олон улсын арга хэмжээ Оросын бусад хотод мөн болно.