Орос, АНУ-ын ерөнхийлөгч хоюулаа нэг нь Москвад, нөгөө нь Вашингтонд үндэсний анагаах ухааны салбар тэр дундаа эмнэлгийн үйлчилгээний өртөг өндөр байгаад зовниж байгаагаа бараг нэгэн зэрэг илэрхийлэв. Дэлхийн хоёр удирдагч жинтэй мэдэгдэл хийсэн тухай манай тоймч Константин Гарибов тэмдэглээд, ийнхүү тайлбарлаж байна.  АНУ-д эрүүл мэндийн систем нурсан. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамын хэлсэн энэ үгийг телевизийн Си-Эн-Эн компани дамжуулав. Оросын “Вести” хөтөлбөрөөр эмийн үнийг зохисгүй нэмж байгаа этгээдэд хэрхэн хандах тухай Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн байр суурийг дамжууллаа. 
Үүнийг шийдвэртэй таслан зогсоох хэрэгтэй. Америкийн 50 сая орчим иргэн өвдөөд эмчид хандахад үл хүрэлцэх хэмжээний цалин авч байна. АНУ-ын ерөнхийлөгч үүнд ихээхэн зовниж байгаа тухай Си-Эн-Эн дамжууллаа. Д.Медведев өөрийн зүгээс оросын эрүүлийг хамгаалах салбар “эрүүл чийрэг” байна гэж хэлж чадахгүй байна. Манай оронд эмчилгээний нөхцөл гавихгүй байгааг бид сайн ойлгож байна. Д.Медведевийн телевизд өгсөн ярилцлагын гол сэдэв оросын иргэдийг эмээр хангах, Орос улсын эрүүл мэндийн салбарыг тохиолдлоор нэг сонгосон юм биш ээ. Тэрээр Оросын тэргүүлэх телевизийн сувгаар дотоодод болон дэлхийн байдлыг задлан шинжилж, төр засгийн хямарлын эсрэг авч байгаа арга хэмжээг тогтмол ярьдаг. Тэрээр яг 3 сарын өмнө телевизээр ийм ярилцлага өгсөн юм. Тэр үед юуны түрүүнд хямарлын үед төр засаг оросын иргэдийн өмнө хүлээсэн үүрэг, энэ амаргүй үед улс орны амьдралын нийгмийн бусад асуудлын талаар ярьсан юм. Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар төр засаг улс орны бодит байдлын тухай иргэдэд ил тод, шууд өгүүлэх нь зарчмын чухал ач холбогдолтой гэжээ. Бидний амьдралд дэлхийд, мөн манай улс оронд тулгарсан тэр бэрхшээлийн тухай үнэн мөнийг ярих нь чухал байна гэж Д.Медведев үзэж байна. Төр засаг энэ тухай шууд, илэн далангүй ярих үүрэгтэй, хямарлыг даван туулахад ямар шийдвэр гаргасан, бидэнд тулгарч байгаа бэрхшээлийн тухай ярих ёстой. Иргэдтэй телевизээр тогтмол шууд ярилцсаны дүнд Ерөнхийлөгч нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэртэй, зохистой шийдэх боломжийг төр засагт олгох хэд хэдэн хууль, хууль эрхийн актыг санаачилжээ. Энэ дэлхийн эдийн засгийн хямарлын нөхцөлд хүн амыг ажлын байраар хангах арга хэмжээ юм. Жижиг, дунд бизнес хөгжихөд саад болж байгаа авилгын эсрэг тэмцэл билээ. Ерөнхийлөгчийн өнөөдрийн телевизийн ярилцлагын дараа энэ салбарын тулгамдсан асуудлыг шийдэх арга хэмжээ авна.