Москва хотноо ням гаригт дэлхийн хамгийн шилдэг дуучин, үүний сацуу “Евровидение” уралдааныг зохион байгуулах дараагийн улсыг тодруулна. Телевизийн нэрд гарсан нэвтрүүлэгч Иван Ургант, дуучин Алсу нарын хөтлөх уралдааны шувтарга өнөөдөр москвагийн цагаар 22:00 эхэлнэ. “Олимпийский” спорт цогцолборын тайзнаа литвийн дуучин Саша Сон хамгийн түрүүнд гарна. Орос улсыг төлөөлж байгаа украин бүсгүй Анастасия Приходько 10 дугаараар дуугаа хүргэнэ. Уралдааны шувтаргад шалгарсан 25 дуучин тайзнаа гарна. Энэ жилээс санал өгөх системд өөрчлөлт оруулжээ. Үзэгчдээс гадна улс бүрийн мэргэжлийн шүүгч саналаа хэлэх юм. Спорт цогцолборын тайзны техникийн масштаб, боломж, уралдаанд оролцогчдыг өндөр түвшинд хүлээн авч, дэмжиж байгаа зэрэг нь бусад уралдаанаас ялгарч байна. Олон улсын сансрын станцын багийнхан шувтаргад оролцох дуучдын төлөө саналаа өгнө.