Санхүүгийн хямарлын улмаас Орос улсад ажил хайхаар ирж байгаа гадаадын иргэдийн тоо буурч байна гэж Холбооны цагаачлалын алба өнөөдөр мэдэгдэв. Өнгөрсөн жилийн үзүүлэлттэй харьцуулбал өдөр тутам ирж байгаа гадаадын ажиллах хүчний тоо 70-50 мянга болж буурчээ. Харин оны эхэнд сая хүнээр буурсан байна. Бүс нутгаас ирсэн мэдээнээс үзэхэд урьд ТУХН-ийн улсуудын цагаач иргэд хөдөлмөрлөж байсан ажлын байранд оросын иргэд ажиллах болжээ. Барилгын тоо багассанаас урьд барилга дээр ажиллаж байсан гадаадын олонх иргэд Орос улсад ирэхээ больжээ.