“Лив жорнел” дахь Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн блог олон нийтийг хүлээн авах танхим болон хувирлаа. Төрийн тэргүүн гурван долоо хоногийн өмнө бий болсон блогт зочилсон хүмүүсийн асуултанд хэд хэдэн удаа хариулж, оросын иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх үүрэг өгчээ. Тухайлбал хамгийн сүүлчийн жишээ дурдвал, Краснодарын оршин суугч хагас гаруй жил үргэлжилж байгаа засварын улмаас ахмад дайчид Ялалтын баяраар мөнхийн галд ирж чадаагүй байна. Үүний хариуд Д.Медведевийн асуудлыг шийдэхийг Краснодарын хязгаарын захирагчид өгсөн үүргийн хуулбарыг блогт байрлуулжээ. Ерөнхийлөгч урьд Рязань мужийн хүүхдийн халдвартын эмнэлгийн бохир нөхцөл байдлын тухайд гаргасан хүсэлтэд хариу арга хэмжээ авсан билээ.