Дэлхийн аялал жуулчлалын салбар 2010 оны төгсгөлд A/H1N1 томуугийн улмаас 2 тэрбум гаруй долларын хохирол амсаж байна. Дэлхийн аялал жуулчлалын бага хурлын үеэр ийм тоо баримт хэллээ. Тусгайлан явуулсан судалгаагаар A/H1N1 томуу нисэх компани, зочид буудал, зоогийн газрын бизнест нөлөөлж магадгүй байна. Аялал жуулчлалын салбарын уналтыг даван туулахад тухайлбал хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авах зэрэг улсаас дэмжлэг авах шаардлага гарч магадгүй байна. Урт хугацаанд эдийн засгийн энэ салбар ашигтай ажиллана гэдэгт тэд итгэлтэй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүүлд гаргасан мэдээгээр дэлхийн 34 оронд 7,5 мянган хүн A/H1N1 томуугаар өвджээ.