0Оросын “Газпром” болон италийн ЭНИ компани “Өмнөд урсгал” төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээр байгуулав. Ерөнхий сайд В.Путин, Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони нар баасан гаригт болсон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Хэлэлцээнд гарын үсэг зурснаар европын хэрэглэгчдэд оросын нүүрс ус төрөгч нийлүүлэх боломжийг өргөтгөж байна гэж В.Путин хэлэв. Жилд 31 тэрбум шоо метр хий олборлохоор төлөвлөснийг 63 тэрбум хүртэл нэмнэ. “Газпром” компани энэ өдөр Болгар, Грек, Серби зэрэг улсын хийн компанитай 2015 онд ашиглалтад өгөх хийн хоолой барих хамтарсан компани байгуулах тухай хэлэлцээр байгуулав. Энэ хоолой Оросоос Хар тэнгисийн ёроолоор Болгарын Варна хот цааш европын янз бүрийн орон хүртэл үргэлжилнэ.