Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх шинжлэх ухаан, технологи, боловсролын зөвлөл шинжлэх ухааны салбарт Төрийн шагналтнуудыг дурдав. Молекулын генетик, вирус судлагч Иосиф Атабеков тэдний дотор байна. ХХI зуунд биологчид гол нээлт хийнэ гэж Нобелийн шагналтан Виталий Гинзбүрг тухайн үед хэлсэн билээ. Үнэхээр ийн эрдэмтдийн үйл ажиллагааны хүрээ маш өргөн байна. Эдгээр нь экологийн физиологи, биологийн системийн загвар зохиох онолын үндэс, генийн инжнерийн ухаан зэрэг билээ. Залуу биологич Иосиф Атабеков вирус судлах чиглэлийг 50 жилийн тэртээ сонгожээ. Вирусыг судлах салбарт 1956 онд ажиллаж эхлэсэн. Тэр үед дэлхийд молекулын биологи дөнгөж бий болсон. Молекулын биологи түүнтэй хамт молекулын вирусын судалгаа эрчимтэй хөгжсөн юм. Товчхон ярихад ургамалын вирусын молекулын биологи гэдэг чиглэл ЗХУ-д байхгүй байсан. Харин одоо мөн чиглэл хөгжиж байна. Эцэст Иосиф Атабеков вирус судалснаар Орост судалгааны шинэ чиглэлийг төлөвшүүлж, дорвитой үр дүнд хүрэв. “Төмсний ургацын бүр 80 хувийг алдаж болохыг мэдэж байна уу? Вирус үүний шалтгаан болдог. 20 гаруй төрлийн вирус төмсийг сөнөөж мэдэнэ» гэж эрдэмтэн хэллээ. Иосиф Атабеков тэргүүтэй оросын эрдэмтэд онцгой ген нэвтрүүлж вируст тэсвэртэй сортын төмс хэдэн жилийн өмнө бүтээв. Үүний ачаар төмсийн ургац хоёр дахин нмэгдлээ. Эрдэмтэд төмснөөс гадна өөр олон төрлийн ургамлын шинж чанарыг сайжруулахыг оролдож байна. Генийн инженерүүд өмөнүү, элэгний үрвэсэл гэх мэт хүнд өвчин анагаах эм ургамал хийж найруулахад гойд анхаарал тавьж байна. Энэ нь мал буюу нянгийн тусламжаар найруулснаас нэлээд хямд байна гэж Иосиф Атабеков хэллээ. Иосиф Атабеков Төрийн шагнал 2 дахь удаа хүртэв. Эдүүгээ академич Атабеков Москвагийн УИС-ийн биологийн факультетын вирус судлалын тэнхимыг тэргүүлж, залуу эрдэмтдийг бэлтгэж байна.