Бразил, Орос, Энэтхэг, Хятад дөрвийг нэгтгэсэн БРИК бүлгийн анхны дээд хэмжээний уулзалт Орос улсад энэ оны 6-р сард болно. Эдгээр дөрвөн улсын зонхилох улс төр судлаач, мөн нийгэм эдийн засгийн судлаачид оролцсон өчигдөр Энэтхэгийн нийслэлд болсон бага хурлаас мөн шийдвэр гаргажээ. Манай тоймч Альберт Папоян эл сэдвийг үргэлжлүүлэн бичихдээ, Бага хуралд оролцогчид үндсэн дөрвөн сэдвийг анхны дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг бэлтгэх хүрээнд төрийн зохих тусгай газруудад санал болгох бодолтой байна. Эдгээр нь БРИК бүлгийг хууль ёсоор баталсан олон улсын нэгдэл болгож хувиргах болон дэлхийн санхүүгийн хямарлыг давах, дэлхийн санхүүгийн шинэ бүтэц байгуулах түүнчлэн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, цаг уурын өөрчлөлтийн уршгийг арилгах шийдвэрийг хайх, худалдаа аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг санал билээ. Эдгээр чиглэлээр хамтран гаргах хүчин чармайлт олон улсын ажил үйлсэд илүү чухал үүрэг гүйцэтгэх боломж БРИК бүлэгт өгнө гэж Делид бага хуралд оролцогчид үзэж байна. Мөн бүлэгт нэгдсэн Орос, Хятад, Энэтхэг, Бразил дөрвөн улс л эдийн засгийн хөгжлийнхөө хурдацаар дэлхийд сүүлийн хэдэн жилд зонхилж байгааг дурдая. БРИК бүлгийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа зохих бүс нутгийн төдийгүй дэлхийн тогтвортой байдал, хөгжлийн нийтийн ашиг сонирхолд нийцэж байгааг өрнөдийн орнууд юуны түрүүнд АНУ хүлээн зөвшөөрч байна. БРИК үнэн чанартаа орчин цагийн олон улсын харилцааны шинэ онцгой хүчин зүйл болсон. Нийт хүн амын хэмжээ нь 2 тэрбумаас хэтэрч, дэлхийн ДНБ-ний бараг 15 хувийг эзэлж буй томоохон дөрвөн улсын хамтын ажиллагааны онцгой уг чанар төлөвшин бэхжиж байна. Вашингтоны урьдын засаг захиргааны эдийн засгийн зохисгүй бодлогоос болж үүссэн дэлхийн санхүүгийн хямралын уршгийг арилгах талаар эдгээр дөрвөн улсад л их найдвар тавьж байгаа нь тохиолдлын хэрэг бишээ. Дэлхийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх болон дэлхийд эрэлтийг зохих хэмжээнд байлгахад БРИК бүлэг чухал уурэг гуйцэтгэнэ гэж олон орон түүний дотор оросын шинжээчид үзэж байна. Тухайлбал эдийн засгийн ухааны доктор Владимир Портяков ч мөн адил санаа бодолтой байна. Оросын эрдэмтэн Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн таамналыг үндэслэн дүгнэлт хийжээ. Эдийн засгийн өсөлтийн хурдац гадаад ертөнцөөс тийм их шалтгаалахгүй Хятад 1-р, Энэтхэг 2-р байр эзэлж Орос гуравт орон гэж Дэлхийн банк ба ОУВС-ийн шинжээчид үзэж байна. Бразил ч тэргүүн байранд орно хэмээн үзсэн гэж эрдэмтэн Владимир Портяков хэллээ. Орост 6-р сард болох анхны дээд дэмжээний уулзалтын дүнгээр БРИК бүлгийг олон улсын албан ёсны нэгдлийн хувьд батлагдана. Дээд хэмжээний уулзалт эрчим хучний нөөцийн нийлүүлэлтийн чиглэлийг олшруулах, холимог төрлийн түлш хэрэглэхийг урамшуулах, цөмийн эрчим хүчний технологийг дэмжин нэвтрүүлэхэд чиглэсэн дээрх дөрвөн орны хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд шижигт түлхэц үзүүлэх нь дамжиггүй. Делийн бага хуралд оролцогчдын зөвлөмжөөр дээд хэмжээний уулзалт дээр нөөц шинэ валют буюу дэлхийн шинэ валютыг нэвтрүүлэхэд гойд анхаарал тавих юм.





..