Москва хотноо “Евровидение-2009” уралдааны шувтаргад шалгарсан уран бүтээлчдийн эцсийн жагсаалт гарлаа. Өнгөрсөн шөнө болсон хоёр дахь хагас шувтаргын эцсийн шалгаруулалтад Азербайжан, Хорват, Украин, Литв, Албани, Молдов, Дани, Эстони, Норвег, Грек зэрэг улсын төлөөлөгчид шалгарчээ. Тэднийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн, телевиз үзэгчид утас, мессежээр саналаа илгээж шалгаруулсан байна. Шувтаргад шалгарсан эхний 10 дуучныг лхагва гаригт зарласан юм. Уралдааны дүрмээр шалгаруулалтын төгсгөлийн шатанд Их Британи, Франц, Герман, Испани, уралдааныг зохион байгуулж байгаа улсын дуучид шууд орно. Орос улс энэ жил “Евровидение-2009” уралдааныг зохион байгуулж байгаа билээ. Манай улсыг Анастасия Приходько “Мамо” дуугаар төлөөлж байна.