Эстонийн цагдаа гитлерийн фашизмаас Таллиныг чөлөөлсөн цэргийн хөшөөны хуулбарыг зохиогч, зураач эмэгтэй Кристин Норманнд үүсгэсэн хэргийг хааж, сануулга өгчээ. Зураач 5-р сарын 9-нд гитлерийн Германыг дарсан ялалтын баяраар Эстонийн нийслэлийн төв талбайн эх хөшөө байсан газар синтетик нимгэхэн материалаар, алтан өнгөөр чимэглэсэн хөшөөний хуулбарыг тавьсан юм. Тус улсын эрх баригчдын шийдвэрээр энэ хөшөөг 2007 оны 4-р сард буулгасныг орос хэлтэй оршин суугчид эсэргүүцсэн юм. Эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 1200 орчим хүнийг саатуулж, олон арван хүн шархадаж, Оросын иргэн Дмитрий Ганин амь үрэгдсэн юм.