Гүржийн сөрөг хүчнийхэн өнгөрөгч шөнө Тбилисийн Коставын өргөн чөлөөг бүслэхээ зогсоож, өнөөгийн авторитар дэглэмийг төлөөлсөн 20 гаруй төмөр торыг зайлуулжээ. Төр засгийн суртал ухуулгын машин шиг ажиллаж байгаа Олон нийтийн телевизийн байранд сөрөг хүчнийхэн эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Сөрөг хүчнийхэн 4-р сарын 9-өөс ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж, Тбилист хугацаагүй жагсаал цуглаан хийсээр байна. Сөрөг хүчнийхэн Михаил Саакашвили засгийн эрхийг булааж, улс орныг мухардалд оруулсан гэж үзэж байна.