ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нар Белорус, Шри-Ланкад яриа хэлэлцээний түншийн статус олгохыг улс орныхоо төрийн тэргүүн нарт зөвлөнө. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвад болсон тус байгууллагын сайд нарын уулзалтын төгсгөлд ийнхүү мэдэгдэв. Уулзалтад оролцогчид 6-р сарын 15-16-нд Екатеринбург хотод болох дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг хэлэлцэв. ШХАБ-д Орос, Казахстан, Хятад, Киргиз, Тажикистан, Узбекистан улс багтдаг. Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улс ажиглагчийн статустай билээ.