Орос-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтыг Хабаровск хотноо зохион байгуулснаар европчүүд Орос улсыг илүү “мэдэрч”, харилцаагаа илүү “ойлгомжтой” болгоно. Д.Медведев Россия телевизд өгсөн ярилцлагдаа үүнд итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Энэ ярилцлагыг 5-р сарын 16-ны бямба гаригт моксвагийн цагаар 20 цагт тус телевизээр дамжуулна. “Европын Холбооны ажил нэгт нөхөдтэйгөө өнгөрсөн жил уулзахдаа, Оросын европын хэсэг төдийгүй Урал, Сибирь, Алс Дорнод ямаршуу болохыг очиж харахыг би санал болгосон юм” гэж тэр хэлэв. “Энэ бүх орон зайг европ хэмээн бид үздэг тул ийм санаа төрж, европын ажил нэгт нөхөд маань ч зөвшөөрсөн хэрэг” хэмээн тэр нэмж хэлэв. Д.Медведевеийн ярилцлагыг бямба гаригт москвагийн цагаар 20 цагт “Оросын дуу хоолой” радиогоор дамжуулна.