0“Өмнөд урсгал” төсөлд оролцогч улс орнууд европ нэвтэлсэн хийн тээврийн системийн барилгын төслийг уялдуулж дууслаа. Хар тэнгисийн Сочи хотод оросын хийн “Газпром” концерн, Итали, Болгар, Серб, Грекийн эрчим хүчний компаниуд хоолой барьж байгуулахад хамтран ажиллах тухай хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслолд Орос улсын ерөнхий сайд В.Путин, Италийн засгийн газрын тэргүүн Сильвио Берлускони нар оролцоно. Хийн шинэ хоолой нь Европт өсөн нэмэгдэж байгаа байгалийн хийн эрэлтийг хангах ёстой юм. Хийн хоолойг Оросоос европ тивийн өмнөд хэсэг Хар тэнгисийн ёроолоор Болгар хүртэл, дараа нь Италийн өмнөд хэсэг, Австри хүртэл тавьж, хий тээвэрлэхэд учрах эрсдлийг арилгана. “Өмнөд урсгал” төслөөр энэ оны эхэнд оросын хийг европын хэрэглэгчдэд хүргэхэд саад хийсэн Украины үйлдлээс хохирсон Балканы хойгийн орнуудад хийг шууд дамжуулна.