Орос улс ШХАБ-ыг даргалахдаа гишүүн орнуудын олон төлөвлөгөөт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь гол зорилт хэмээн үзэж байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр Москва хотноо ШХАБ-ын гадаад хэргийн сайд нарын Зөвлөлийн хуралдааныг нээхдээ ийнхүү мэдэгдэв. Түүний хэлснээр аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны салбарт хамтын ажиллагааны тухай өгүүлж байна. 6-р сарын 15-16-нд Екатеринбург хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх үүднээс Гадаад хэргийн сайд нар ийнхүү хуралдаж байна. ШХАБ-д Орос, Казахстан, Хятад, Киргиз, Тажикистан, Узбекистан улс багтдаг. Энэтхэг, Иран, Монгол, Пакистан улс ажиглагчийн статустай билээ.