0Сочи хотод барих 5 мөсөн ордоны 3-ыг олимпийн наадмын дараа задалж, Оросын бусад бүс нутагт шилжүүлнэ. Энэ тухай ерөнхий сайд В.Путин мэдэгдэв. Сочи хотын олимпийн дэд бүтцийн өртөг 200 тэрбум орчим рубль байна. Энэ хөрөнгийн талаас илүү хувийг улсын төсвөөс, үлдэснийг нь хөрөнгө оруулагчид хариуцаж байгаа юм. Наадмын бэлтгэл ажилд шаардлагатай хөрөнгийг цаг тухайд нь бүрэн хэмжээгээр хуварилж байгаа бөгөөд объектын барилгын ажлыг график төлөвлөгөөний дагуу заримдаа хугацаанаас урд гүйцэтгэж байна.