0АНУ-д А/Н1N1 томуугийн вирусээр 4 хүн нас барсан гэж энэ улсын эрх баригчид мэдэгдлээ. Аризон муж улсын оршин суугч, 50 эргэм настай эмэгтэй өнгөрсөн долоо хоногт энэ томуугийн вирусээр нас барсан байна. Вирусээс үүдэлтэй томуу нь хүндэрч, энэ эмэгтэй нас барсан гэж эмч нар ярьж байна. Энэ тухай мэдээлэл зөвхөн өнөөдөр тодорхой болов. Урьд ДЭМБ шинэ томуугаар өвдсөн 6497 тохиолдлыг баталсан байна. Үүнээс 65 тохиолдол нь хүний аминд хүрчээ. Үүний зэрэгцээ Мексикийн засаг захиргаа улс оронд А/Н1N1 томуугийн мутцын тохиолдлыг бүртгэсэн тухай мэдэгдэв.