Өмнөд Солонгос өнөөдөр БНАСАУ-д ирэх долоо хоногт солонгос хоорондын хоёр дахь шатны албан ёсны хэлэлцээ явуулахыг санал болгов. БНСУ-ын Эх орноо нэгтгэх асуудал эрхэлсэн яамны сайд Ким Хё Нён хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Урьд Сөүл засгийн газар хоорондын энэ шатны яриа хэлэлцээг баасан гаригт явуулахыг санаачилсан боловч Умард Солонгосын тал татгалзсан билээ. Хил орчмын Кэсон солонгос хоорондын аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой асуудлаарх яриа хэлэлцээний эхний шат 4-р сарын 21-нд Пхеньяны санаачилгаар болсон юм. Энэ уулзалтаар Хойд Солонгос умард Солонгосын боловсон хүчний цалинг нэмэх, өмнөд Солонгосын компанийн үйлдвэрийн газрын түрээсийн нөхцлийн хянан хэлэлцэхийг, Сөүл Кэсонд саатуулагдсан иргэнээ суллахыг БНАСАУ-аас шаардсан боловч, амжилтгүй болсон юм.