0 Орос улсад тээврийн шинэ төрөл такси албан ёсоор бий болоод 100 жил болж байна. “Санкт-Петербургийн таксомотор” үнэт цаасны нийгэмлэг нээгдсэн тухай 1909 оны 5-р сарын 14-нд зарласан билээ. Үүнийг америкийн “Форд” компанийн агент Михаил Фриде үүсгэн байгуулсан юм. Энэ маркийн бүх машин даамны хөлөг шиг хар, цагаан өнгө, ногоон гэрэлгүй байсан ч, бүгд хөх өнгөтэй байжээ. 1914 онд Петербургт “Цагаан”, “ногоон”, “улаан” бусад фирмийн машин бий болсон билээ. Такси дэлхийн нэгдүгээр дайны үеэр Петроградын гудамжинд байсаар байсан. 1917 оны октябрийн хувьсгалын эргэлтээр Орос улсад эдийн засгийн шинэ бодлого сэргэснээр таксиний үйлчилгээ түр тасалдсан байна.