0Москва хотноо “Евровидение” уралдааны хоёр дахь хагас шувтарга болж байна. Түүхэнд хамгийн өндөр өртгөөр хэт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон “Олимпийский” спорт цогцолборын тайзнаа 19 орны төлөөлөгч өрсөлдөнө. Тэд бямба гаригт ялагчийг тодруулах шувтаргын “азтай” 10 эрхийн төлөө өрсөлдөнө. Шувтаргын 15 оролцогч хэдийн тодорсон. “Мамо” дуугаар орос улсыг төлөөлж байгаа Анастасия Приходько, Их Британи, Франц, Герман, Испани, мөн эхний хагас шигшээд мэргэжлийн шүүгч, телевиз үзэгчдийн дэмжлэг авсан 10 дуучин юм.