0Томууны эсрэг шинэ вакциныг ойрын саруудад бүтээнэ.А/H1N1 шинэ томууны эсрэг вакциныг 3-6 сарын дараа бүтээнэ. Новосибирск мужийн “Вектор” улсын эрдэм шинжилгээний төвийн удирдагч, шинжээч-вирус судлаач Илья Дроздов ийнхүү мэдэгдэв. Хамгийн гол нь хамгаалах шинж чанарыг алдалгүй их хэмжээгээр вакцин хурдан гаргаж авахын тулд түүнийг сайн олшруулах хэрэгтэй. “Вектор” төвийн мэргэжилтнүүд хэд хоногийн өмнө А/H1N1 вирусын дээжийг АНУ-аас авсан юм. Одоо сибирийн эрдэмтэд аюултай томууг дарахад дотоодын эм бэлдмэлийн үр нөлөөг шалгаж байна. ДЭМБ-ын мэдээгээр дэлхийд энэ томуугаар 5700 гаруй хүн өвдөж, 61 хүн нас баржээ.