0 Орос улс Афганистанд хүсний тусламж үзүүлсээр байна. Энэ улсад 7 мянган тонн гурил нийлүүлнэ гэж ерөнхий сайд Игорь Сечин мэдэгдэв. Ерөнхийлөгч Д.Медведевийн шийдвэрээр 1-4-р сард Афганистанд 18 мянган тонн гурил хүргэсэн билээ. Энэ мэт дэмжлэг үзүүлсээр байна гэж Игорь Сечин Москва хотноо хоёр өдөр үргэлжилж байгаа форумын үеэр мэдэгдэв. Афганистаны төлөөлөгчид Орос улстай янз бүрийн салбарт хамтран ажиллах бодолтой байгаагаа илэрхийлж, терроризм, мансууруулах бодисын эсрэг тэмцэлд хоёр орны хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв.