Орос улсын оролцоогүй Европт эрчим хүчний аюулгүй байдлыг хангах төсөл хэрэгжүүлэх аргагүй. Болгарын ерөнхийлөгч Георгий Пырванов Софи хотын “Труд” сонинд гарсан нийтлэлдээ энэ тухай мэдэгдэв. Орос, Европын Холбооны Хооронд эрчим хүчний салбарт стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Европт эрчим хүчний нөөц нийлүүлэгч Орос улсыг холбогдох төсөлд татан оруулахаас татгалзавал Орос Европын Холбооны харилцаа, бусад чухал чиглэлд байдлыг улам дордуулна. Оросын хийг Хар тэнгисээр дамжуулан европт хүргэх “Өмнөд урсгал” төсөл нь Европын Холбооны төлөвлөгөөнд жинтэй хувь нэмэр оруулах ёстой юм.