0 Оросын иргэд ойрын үед Европын Холбоонд визгүй зорчих боломжтой болно. Гадаад хэргийн яамны консулын газрын захирал Андрей Карлов “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Хабаровск хотод 5-р сарын 20-21-нд болох Орос-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар энэ чухал сэдвийг дахин хэлэлцэнэ. Оюутан, алсын зайд зорчдог жолооч, бусад төрлийн иргэдэд виз авах журмыг хөнгөвчилсөн Орос, ЕХ-ны хэлэлцээ 2007 оны 7-р сарын 1-ээс үйлчилж байгааг Карлов сануулав. Орос улс хэд хэдэн улстай харилцан визгүй зорчих жишиг тогтоосон. Тухайлбал Израиль, Аргентин, Бразиль зэрэг улс юм.