Гүрж-өмнөд Осетийн хямарлын бүст Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага төлөөлөгчдийн мандат сунгахыг Орос улс хориглосон тухай мэдээллийг Москва няцаав. Энэ асуудлаар хараахан шийдвэр гаргаагүй. Ширүүн мэтгэлцээн өрнөж байгаа гэж Оросын Гадаад хэргийн яамны эх сурвалж Интерфакс агентлагт уламжлав. Одоо Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагыг даргалж байгаа Грек улс төлөөлөгчдийн тус бүст ажиллах хугацааг сунгах өөрсдийн хувилбарыг дэвшүүлсэн ч, Орос болон Өмнөд Осетид таалагдахгүй байна. Энэ хувилбараар Гүрж улс өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетид халдасны дараа тус бүс нутгийн өөрчлөлтийг харгалзаагүй тул утгагүй юм хэмээн Гадаад хэргийн яам тэмдэглэсэн билээ.