Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үндэсний хямарлын эсрэг хөтөлбөрт өөрчлөлт оруулж байна. Кремльд болсон эдийн засгийн асуудлаарх зөвлөлгөөнд энэ тухай өгүүлжээ. Байгууллагуудад улсын баталгаа гаргах механизм хангалтгүй байгаа тул үүнийг хянаж үзэнэ гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Хугацаа хэтэрсэн зээл нэмэгдсэн нь манай банкуудыг гарцаагүй түгшээж байна. Татаасын хариуцлагын хэлбэр хэмээн нэрлэж байгаа улсын баталгаа олгох сэдвийг анх хэлэлцсэнийг та бүхэн сайн санаж байгаа. Үүнтэй бүгд санал нийлсэн. Зээлдэгчийн үндсэн үүргийн тухайд улсын баталгаа нь татаасын шинжтэй тул энэ хангалттай гэж үзсэн. Тэгээд ч энэ зорилгоор 300 тэрбум рубль зарцуулна. Үүнээс ганц ч рубль олгоогүй. Улсын баталгаа гэх урьдын санаа нурсан юм.
Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч улс орны хамтын хариуцлагад тулгуурлан баталгаа олгохын тулд хэм хэмжээний баримтыг бэлтгэж дуусгахыг Сангийн сайд Алексей Кудринд үүрэг болгосон билээ. Үүний зэрэгцээ Д.Медведев улсын дэмжлэг авсан бүх банкнаас зээлийн хувь хэмжээг 15,5 хувь хүртэл бууруулахыг шаардсан. Энэ хэмжээ нэмэлт санхүүжилт дээр 3 хувь нэмсэнээс бүрдэж байна. Энэ зайлшгүй шаардлагатай. Зээлийн хүү жилд 20 хувиас давж байгаа тул урьдын адил иргэдэд хүртээмжгүй хэвээр байна. Үүний дүнд Д.Медведевийн хэлснээр оросын аж ахуйн нэгжүүдийн “чөтгөрийн” тойрог бүрдсэн. Хугацаа хэтэрсэн зээл ихсэж байгаа тул банкууд зээл олгохоос эмээж байна. Энэ тохиолдолд санхүүгийн байгууллагууд илүү хариуцлагатай алхам хийх шаардлагатай байна. Төр засаг өөрийн зүгээс банкуудын капиталыг зузаатгах үйл явцад идэвхтэй оролцох бодолтой байна. Ерөнхийлөгчийн тэмдэглэснээр хувьцаа эзэмшигчийн нэг рубльд улсаас 3 рубль олгоно. Цагтаа оросын төр засаг цаг алдалгүй дэмжлэг үзүүлсний ачаар банкны салбарын байдлыг тогворжуулж чадсан. Эдийн засгийн зөвлөлгөөний үеэр ярьсан нэмэлт арга хэмжээ нь мэргэжилтнүүдийн дүгнэснээр улс орны санхүүгийн системийг бэхжүүлээд зогсохгүй эдийн засгийн байдалд бүхэлдээ сайнаар нөлөөлнө. Төр засгийн зүгээс баталгаа, илүү хямд зээл олгосноор эцсийн дүндээ ажил хэргийн идэвх сэргэж, дотоод эрэлт өснө.