Орос улс болон Европын Холбоо Калининградад эрх чөлөө, аюулгүй байдал, хууль зүйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцэж байна. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд цагаачлал, хилийн асуудал, иргэд визгүй зорчих зэрэг асуудлыг оруулжээ. Орос улс хэд хэдэн улстай визгүй зорчих жишигтэй. Тухайлбал Израиль, Аргентин, Бразил зэрэг улстай харилцан визгүй зорчих жишиг тогтсон. Ийм орны тоо нэмэгдсээр байна. Европын Холбооны тухайд 2007 оны 7-р сарын 1-ээс оюутан, алс замд зорчих жолооч, бусад этгээдэд виз авах үйл явцыг хөнгөвчилсөн юм. Харилцан зорчих үйл явцыг цаашид хөнгөвчлөх тухай яриа хэлэлцээ үргэлжилж байна.