0Алдартай Пушкины өргөө Санкт-Петербургийн хүрээлэнгийн оросын уран зохиолын цуглуулгыг европт анх удаа үзүүлнэ. Оросын 19 дүгээр зуун хүртлэх эртний гар бичмэлийн цуглуулгыг 5-р сарын 15-нд Женев хотноо нээгдэх үзэсгэлэнд тавина. Эртний Евангелия, ховор гар бичмэл, Толстой, Чехов, Достоевский, Пушкины жинхэнэ гарын үсэг, Лермонтов, Пастернак нарын зурсан зураг болон бусад ховор эдийг энд тавина.