Орос улсын ерөнхий сайд В.Путин Монгол Улсад хийж буй айлчлалаа өндөрлөж байна. Айлчлалын төгсгөлд зөвхөн түүхий эд нийлүүлэхээс зайлсхийж, харилцааг төрөлжүүлэх хоёр орны байр суурийг тусгасан баримт бичигт гарын үсэг зурав. Манай сурвалжлагч Вячеслав Киселев Улаанбаатар хотоос дамжуулж байна.  Оросын Төмөр зам болон Улаанбаатар төмөр зам байгууллагууд хамтарсан компани байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурав. Хамтарсан компани монголын төмөр замын тээврийн дэд бүтцийг шинэчилж, үнэт чулуулаг байгаа газар төмөр замыг салаалуулах зэрэг ажил гүйцэтгэнэ. Аэрофлот болон МИАТ компани агаарын шугамыг хамтран ашиглах тухай хэлэлцээнд гарын үсэг зуржээ. Үүнээс гадна “Росатом” компани монголын боловсон хүчнийг бэлтгэх тухай меморандумд гарын үсэг зурлаа. Яриа хэлэлцээний үеэр монголын тал уран олборлох хамтарсан компани байгуулах ажлыг яаравчлах шаардлагатай тухай монголын тал мэдэгдэв. Уран олборлох, төмөр замыг шинэчлэхийн зэрэгцээ оросын томоохон корпораци нүүрсний орд газрыг боловсруулах, цахилгаан эрчим хүчний объектыг шинэчлэх, Монгол улсад хийн хоолой тавих, зам барих, Оросоос Хятадад эрчим хүчний нөөц дамжуулах зэрэг төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв. В.Путин Улаанбаатар хотын хөдөө аж ахуйн үзэсгэлэнг сонирхолоо. Орос улс монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд 25 сая долларын зээл олгосон бөгөөд хөдөө аж ахуйн техник нийлүүлэх тухай гэрээ байгуулсан байна. В.Путины дүгнэснээр хоёр орны бараа эргэлт төлөвлөснөөс хурдан өсч байна. Өнгөрсөн жил хоёр орны бараа эргэлт 1,3 тэрбум долларт хүрчээ. 2010 онд энэ үзүүлэлтэд хүрэхээр төлөвлөж байсан юм. Хамтын ажиллагаа ер бусын найрамдалын туршлагад тулгуурлаж байгаа тухай Орос улсын ерөнхий сайд яриа хэлэлцээний үеэр тэмдэглэв. Ерөнхийлөгч Д.Медведев наймдугаар сард Халх Голын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх албан ёсоны ажиллагаанд оролцоно хэмээн В.Путин мэдэгдэв. Улаанбаатар хотноо Халх голын баатар Георгий Жуковын дурсгалын цогцолбор оршдог юм. Оросын нэрд гарсан аялагч Федор Конюхов 5-р сарын 13-нд Их торгоны замаар аялахаар Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэрээр морь, тэмээгээр 7 мянган км зам туулж, 10-р сарын 31-нд Халимагийн нийслэл Элст хотод очих юм. Хувь заяагаа орос улстай холбохоор халимагийн ард түмэн 17-р зуунд энэ л замаар нүүдэллэж байжээ.