Америкийн “Атлантис” шаттл хөлөг сансрын “Хаббл” дуран авайд амжилттай залгагдав. Сансрын долоон нисэгчтэй хөлөг даваа гаригт Канавералийн хошууны сансрын буудлаас хөөрсөн байна. Багийн гишүүд задгай сансарт 5 удаа гарч, 1990 онд хөөргөсөн тойрог замын дуран авайг сайжруулж, засах цуврал ажил явуулна. Ийнхүү засвар хийснээр дуран авайг 2014 он хүртэл сунгана.