Прага хотноо өнөөдөр нээгдсэн “Номын ертөнц” олон улсын үзэсгэлэн ярмагт оросын хэсэг гол байр эзэлж байна. Олон арван улс хэвлэмэл бүтээгдэхүүнээ энэ үзэсгэлэнд тавьжээ. Сергей Лукьяненко, Александр Кушнер, Сергей Чупринин зэрэг нэрд гарсан зохиолчид оросын орчин үеийн уран зохиолыг зочдод танилцуулна. Үзэсгэлэн 5-р сарын 17-нд хаах өдөр 4 мянга орчим бүтээлийг Чехид суугаа Орос улсын элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, чехийн номын санд бэлэглэнэ.