0Үр тарианы чанарыг шалгах шаардлагатай тул ийм арга хэмжээ авсан гэж Каир дахь Ерөнхий прокрурорын газар мэдэгдэв. Урьд египетийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд импортын буудайнд өвс, үр зэрэгт хөнөөлтэй шавьж, хорхой зөвшөөрсөн хэм хэмжээнээс илүү байгаа тухай мэдэгдсэн билээ. “Гэрээнд заасан нөхцлийн дагуу бүтээгдэхүүнийг нийлүүлсэн бөгөөд египетийн эрх баригчид буудайн үнийг бууруулахын тулд ийм арга хэмжээ авч байна” хэмээн Оросын үр тарианы холбоо уламжлав. Египет жил тутам 2-3 сая тонн үр тариа манай улсаас авдаг.