0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев бямба гаригт “Россия” телевизийн сэтгүүлчидтэй ярилцана. Төрийн тэргүүн холбооны сувгуудад цуврал ярилцлага өгч байна. Тэрээр бямба гаригт “Вести” хөтөлбөрөөр ярилцана. Ерөнхийлөгч хоёрдугаар сараас улсын телевизийн сувгуудад ийнхүү ярилцлага өгч байгаа юм. Дэлхийн санхүүгийн хямарлын нөхцөлд хүн амыг эмээр хангах, эмнэлгийн үйлчилгээний асуудлыг шийдэх асуудлыг хөндөнө. Энэ нь иргэдтэй ярилцах шинэ хэлбэр юм. Д.Медведев урьд телевизийн хөтөлбөрт ярилцлага өгч байгаагүй. Төрийн тэргүүн телевизийн нэвтрүүлэгч нартай тогтмол уулзаснаар улс орны бодит байдлын талаар иргэдэд илэн далангүй, шууд ярих боломж олгодог. Д.Медведев 2-р сарын 15-нд “Россия” телевизийн “Вести недели” нэвтрүүлгээр өгсөн ярилцлагадаа засгийн газрын хямарлын эсрэг арга хэмжээний тухай өгүүлсэн юм.