Оросын нэрд гарсан аялагч Федор Конюхов Их торгоны замаар аялалд гарав. Олон улсын эрдэм шинжилгээ судалгааны аялалын баг лхагва гаригт орон нутгийн цагаар 18.45 минутанд Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнгээс хөдөллөө. “Оросын дуу хоолой” радио компани энэ ер бусын аялалын мэдээллийн ивээн тэтгэгч юм. Бид Федор Конюховтай аялалд гарахын өмнө уулзаж, товчхон ярилцлага авлаа.  “Биднийг аян замд мордоход Монгол Улсын ерөнхийлөгч, Орос улсын ерөнхий сайд нар үдэж гаргасан” хэмээн Конюхов хэлэв. Энэ бүхэн манай аялалд ямаршуу хандаж байгааг илтгэж байна. Монголын тал өөрийн нутаг дэвсгэрт аялалынхныг бүх талаар дэмжинэ. Харин Оросын нутагт халимагийн засгийн газар бидэнд тусална.” Аялалд нийт 15 хүн оролцож байгаагаас монголын талаас 9, манайхаас 6 хүн оролцож байгаа. Бидэнд 12 тэмээ, 15 адуу бий. Казах залуус адуу, тэмээг маллаж байна. Үүнээс гадна манай аялалд будда, лал, христос зэрэг шашин шүттэг хүмүүс байгаа.
Федор Конюховын аялал голдуу бартаа саадыг даван туулах, спортын амжилт тогтоохтой холбоотой байдаг. Энэ бүхэн энэ аялалд байгаа. Цөл, тал нутгаар хэдэн зуун км зам туулна. Федор Конюхов аялалын онцлогийг тайлбарлахдаа, "Энэ эрдэм шинжилгээний аялал юм. Онцлог нь Их торгоны замаар 300 жилд хэн ч аялаагүй байна. Эрдэм шинжилгээ судалгааны маш том зорилт үүнтэй холбоотой. Энэ жил халимагийн ард түмэн оросын бүрэлдэхүүнд орсны 400 жилийн ой тохиож байгаа. Энэ ойг тохиолдуулан бид ийнхүү аялж байна". Федор Конюхов “Оросын дуу хоолой” радио Их торгоны замын үйл явцыг дамжуулж байгаад их баяртай байгаагаа илэрхийлэв. Цуцашгүй аялагч далайд ганцаараа аяласан үйл явцыг манай радио компани нэг бус удаа дамжуулж байсан юм.