Эхний хагас шувтаргад оролцсон 18 орны дуучнаас Турк, Швед, Израиль, Португаль, Мальта, Финлянд, Босни болон Герцеговин, Румын, Армен, Исландийн дуучин 10 дуучин хоёр дахь хагас шувтаргад өрсөлдөнө. Телевиз үзэгчид гар утсаар мессеж бичиж 9 дуучныг шалгаруулсан бол нэг оролцогчийг мэргэжлийн шүүгчид шалгаруулсан байна. Хоёр дахь хагас шувтарга 5-р сарын 14-нд болох бөгөөд “Евровидение” уралдааны ялагчийг 5-р сарын 16-нд болох шувтаргад тодорхойлно.