Орос улсын ерөнхий сайд В.Путин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчлахын өмнөхөн “Жинкси” хэвлэлийн газар “Путин болон Монгол улс” ном хэвлэжээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович нэрд гарсан монгол судлаач Юрий Кручкиныг энэ талаар ярихыг хүссэн юм.  Монгол, оросын нэрд гарсан сэтгүүлч, зохиолч, хэд хэдэн томоохон компанийн төлөөлөгчид “Путин болон Монгол Улс” номыг орос улсын ерөнхий сайдын айлчлалд тусгайлан зориулж хэвлэжээ. Тухайлбал “Газпромбанкийн”Анатолий Аэров, “Госзагрансобственность” компанийн Игорь Тарасенко, “Монцамэ” агентлагийн ахмад ажилтан Балдандорж зэрэг бусад хүмүүс номыг бүтээхэд оролцлоо. Монголын шилдэг орчуулагчдын нэг Х.Мэргэн, Д.Тамир, Ж.Амгалан нар номын эхийг орчуулжээ. Юуны түрүүнд номонд В.Путины Монголын талаарх мэдэгдэл, орос-монголын сүүлийн найман жилийн харилцааны тухай оржээ. Номонд энэ жилүүдэд хоёр орны эдийн засгийн харилцааны тухай албан ёсны мэдээлэл, В.Путин ОХУ-ын ерөнхийлөгч байх үеийн илгээлтээс авсан ишлэл, нийтлэгчдийн үзэж байгаагаар монголын уншигчдад сонирхолтой байж болох жил тутмын хэвлэлийн бага хурлаас авсан хэсгийг мөн багтаасан байна. Мөн В.Путины хошигнол, хурц мэдэгдлийн тайлбар бүхий бүлэг байна. Ч.Энхтайван ерөнхийлөгчтэй “Цагаан шонхор”холдингийн дэмжлэгээр 5-р сарын 11-нд номыг хэвлэжээ. Ном хэвлэгдсэн даруйд олны сонирхол татсан байна. Халимагийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Кирсан Илюмжинов энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм. Тэрээр Халимагийн ард түмэн сайн дураар Оросын бүрэлдэхүүнд орсоны 400 жилд зориулсан “Их торгоны зам” Улаанбаатар хотоос Элс хот хүртлэх аялалд оролцож байна. Ноён Илюмжинов Халимагт ном хэвлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн.
Оросын монголч эрдэмтэн, хэвлэн нийтлэгч Юрий Кручкинтэй хийсэн ярилцлагыг хүргэлээ.