Оросын хар тэнгисийн флотын шинэ үе энх тайван, тогтвортой байдал тогтоох үүргээ нэр төртэй биелүүлж байна гэж Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч адмирал Владимир Высоцкийн мэндчилгээнд ийнхүү өгүүлжээ. Тухайлбал тэд өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетийн эсрэг халдан түрэмгийлсэн Гүрж улсыг энх тайван тогтооход албадах Оросын ажиллагаанд оролцсон юм. Одоогоор Оросын Хар тэнгисийн флот Украины Севастополь хотод байрлаж байна. Хоёр талын холбогдох гэрээг 2017 он хүртэл байгуулжээ.