Ачааны хөлөг янз бүрийн хүнс, ус, тоног төхөөрөмж тэр дундаа “Орлан МК” задгай сансарт ажиллах шинэчилсан скафандр зэрэг 2,5 тонн ачаа хүргэв. Оросын сансрын нисэгч Геннадий Падалкийн тэргүүлж байгаа олон улсын баг одоо олон улсын сансрын станцад ажиллаж байна. Тус станцад түүнтэй хамт америкийн сансрын нисэгч Майкл Баррат, японы сансрын нисэгч Коити Ваката нар ажиллаж байна.