Ромын хамба лам Бенедикт 16 тусгаар тогтнолын төлөөх палестинчүүдийн эрмэлзлэлийг дэмжиж байна. Тэрээр лхагва гаригт Вифлеемт Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзахдаа: “олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн хилээр заагласан хөрш орнуудтай энх тайвнаар оршин суугаа өвөг дээдсийнхээ өлгий нутагт палестины тусгаар улс байгуулах танай ард түмний эрхийг дэмжиж байна”. Шударга, тэгш эрхийн яриа хэлэлцээ хийсний дүнд Ойрх Дорнодын хямарлыг зохицуулна гэж хамба лам тэмдэглэв. Энхийн зохицуулалтын үйл явцад идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг тэрээр олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.