Орос улс дэлхийн үйл явцад нөлөөлөх, амьдралын чанарын хувьд дэлхийн тэргүүлэх улсын нэг болон хувирах бүрэн боломжтой. Ерөнхийлөгч Д.Медведевийн өнөөдөр баталсан улс орны үндэсний аюулгүй байдлын стратегид энэ тухай дурджээ. Орос улс 20-р зууны төгсгөлд системтэй улс төр болон нийгэм эдийн засгийн хямарлын үр дагаврыг таван туулж, үндсэрхэг үзэл, салан тусгаарлах үзэл, олон улсын терроризм, шахалтад тэсч, үндсэн хуулийн системийн нэр хүндийг унагахаас сэргийлсэн тухай баримт бичигт тэмдэглэжээ. Улс орон тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хадгалж, өрсөлдөх чадвараа өргөжүүлэх, олон туйлт олон улсын харилцааг бүрдүүлэгч гол субъектын хувьд үндэсний ашиг сонирхолыг хамгаалах боломжийг сэргээсэн билээ. Улс оронд эрх чөлөө, орос улсын тусгаар тогтнол, хүмүүнлэг, үндэстэн хоорондын ертөнц, Оросын ард түмний нэгдсэн соёл зэрэг ерөнхий үнэт зүйлд тулгуурлан олон нийтийн зөвшилцлийг бэхжүүлэх орос улсын язгуур үзэл санаа, шашин сэргэж байгааг баримт бичигт онцлон тэмдэглэв.