0Орос Монгол Улс төмөр замын дэд бүтцийг шинэчлэх хамтарсан компани байгуулав. Орос-Монголын засгийн газар хоорондын яриа хэлэлцээний төгсгөлд өнөөдөр энэ хэлэлцээрт гарын үсэг зурав. “Оросын төмөр зам” компани, мөн Монголын улсын хоёр компани хамтарсан компанийг байгуулна. Үүнээс гадна “Аэрофлот” компани Монголын МИАТ компанитай хамтран нисэх онгоцны шугамыг хамтран ашиглах талаар тохиролцжээ. ОХУ-ын Тээврийн яам болон Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам харилцан ойлголцлын тухай меморандум, хоёр орны хөдөө аж ахуйн яамдууд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Үүнээс гадна “Росатом” болон Монголын цөмийн эрчим хүчний агентлаг монголын боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэх меморандумд гарын үсэг зурсан байна.