Оросын нэрд гарсан аялагч Федор Конюхов морь, тэмээ хөлөглөн Их торгоны замаар аялахаар өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатараас хөдөллөө. Аялалд монгол, оросын эрдэмтэн, халимагийн малчид зэрэг 12 хүн цөл, тал нутаг зэрэг хөндөгдөөгүй газраар аялна. Халимагийн ард түмэн сайн дураар Оросын бүрэлдэхүүнд орсны 400 жилийн ойг тохиолуулан энэ аялалыг зохион байгуулж байна. Тэд 6392 км зам туулж, 172 хоног аялна. Аялалагчид энэ оны 10-р сарын төгсгөлд Халимагийн Элст хотод аялалалаа өндөрлөнө. Конюхов аялалд гарахын өмнө Говь цөлд сар шахам их аянд бэлтгэжээ.