Монголын зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөх хошууч генерал М.Жаргалын тэргүүлсэн төлөөлөгчид Сибирийн цэргийн тойрогт хийж байгаа айлчлалаа өндөрлөв. Тэд Ялалтын баярын ёслолын ажиллагаанд оролцож, цаашид хамтран ажиллах хэд хэдэн асуудлыг Сибирийн цэргийн тойргийн командлагчидтай ажлын журмаар хэлэлцэв.
Уулзалтын үеэр Сибирийн цэргийн тойргийн цэргийн командлагч хурандаа генерал Александр Постниковтай уулзаж, 2009 оны эцэс хүртлэх цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг тодруулсан юм. Тухайлбал Сибирийн цэргийн тойргийн цэргийн томоохон хэмжээний сургалтад монголын талыг оролцохыг урьжээ. Үүнээс гадна Сибирийн цэргийн тойргийн байгууллага Монголын зэвсэгт хүчнийг байлдааны бэлтгэлийн хэд хэдэн арга хэмжээнд оролцох асуудлыг тодруулжээ. Зөвлөлт монголын цэрэг 1939 онд Японы милитарист цэргийг бут цохисон Халх голын тулалдаанд ялсан 70 жилийн ойн арга хэмжээнд бэлтгэж, зохион явуулахад Сибирийн цэргийн тойрог оролцохтой холбоотой цогц зорилтыг хэлэлцсэн байна.