Орос улсын Засгийн газрын тэргүүн В.Путин Монгол Улсад айлчилж байгаа гол зорилго нь хамтарсан томоохон төсөлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал юм. Хөдөө аж ахуй, ашигт малтмалыг боловсруулах, тээврийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь яриа хэлэлцээний гол сэдэв байна. Орос, Монгол улс одоо байгаа төмөр замын дэд бүтцийг шинэчлэх хамтарсан компани байгуулах бодолтой байгаа юм. Монголын өмнөд хэсэгт ашигт малтмалын томоохон орд газрыг эзэмшихэд энэ төсөл чиглэж байна. Монголын зүүн хэсгийн нутагт ураны хүдэр олборлох хамтарсан компани байгуулахад Орос, Монгол улсын хамтын ажиллагааг хэвийн болгох яриа хэлэлцээ болов. Байгалийн ашигт малтмал олборлох, хөрөнгө оруулах тухайд Монгол Улс гадаадын компаниудын хувьд азийн бүс нутгаас хамгийн их сонирхол татаж байгаа улс юм. Барилга, банкны салбар нь хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл байна. Худалдаа-эдийн засгийн салбарт хамтран ажиллахад Орос, Монгол Улсад зарим бэрхшээл байна. Яриа хэлэлцээний явцад хоёр талын бараа эргэлт 1,3 тэрбум доллар байхад нэг тэрбум доллараас давсан хоёр талын худалдааны алдагдлын тухай асуудлыг монголын тал яриа хэлэлцээний үеэр хөндлөө. Үүнийг даван туулахын тулд монголын түншүүд Орос улсад тэр дундаа хөрш зэргэлдээ орших сибирийн бүс нутагт малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх экспортыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв. Талууд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Хоёр орны бараа эргэлтийн 60 хувь нь Эрхүү мужид ноогддог юм. Монгол, Оросын нийт бараа эргэлтийн 70 гаруй хувь нь Орос улсын бүс нутгийн болон хил орчмын субъектад ноогддог. Хоёр орны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ирээдүй байгаа, боломж ч их байна.