Орос, Монгол Улс хөдөө аж ахуй, ашигт малтмал, уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Ерөнхий сайд В.Путин өнөөдрөөс Улаанбаатар хотод айлчлах явцдаа холбогдох хамтарсан төслийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Өнгөт металлын орд газар боловсруулахад оросын компани оролцох тухай ярьж байна. Орд газар хүртэл үргэлжлэх төмөр замыг шинэчлэх хамтарсан компани байгуулахаар төлөвлөж байна. Манай сурвалжлагчийн дамжуулснаар байгуулагдаад олон жил болж байгаа уулын баяжуулах “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх боломжийг авч үзэнэ. В.Путин Монгол Улсад айлчлахын өмнө Японд очсон юм. Токиод болсон яриа хэлэлцээнд орос улсын түлшийг японы атомын цахилгаан станцад хүргэх багц гэрээнд гарын үсэг зурав.